Боловсрол
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
9-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД “ЧИХЭР ИДДЭГ ӨДӨР”-ТЭЙ БОЛЖЭЭ

Чанартай, шим тэжээллэг хоол хүнс бол хүүхэд эрүүл өсөх гол үндэс бөгөөд насан туршийн ач холбогдолтой. Хүүхдийг бага наснаас нь зөв хооллож сургавал уг дадал нь аяндаа насан туршийн хэвшил болон тогтдог. Гэхдээ, хоол хүнсэнд хандах хүүхдийн хандлагыг багаас хэвшүүлэх нь зугаатайгаас гадна зөвхөн хүүхэд ч гэлтгүй гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэндэд нэн ач тустай үйл явц юм. Тиймээс 9-р цэцэрлэгээс багаас нь хүүхдүүдийг сургах зорилгоор энэ 11 сарыг хоол хүнс төсөлт тоглоом арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж эцэг эхчүүд хүүхдүүдийн дунд олон талд арга хэмжээг зохион байгуулж өнөөдөр тус аяны үр дүнг танилцууллаа. 9-р цэцэрлэгийн 6 бүлгийн 180 орчим хүүхдүүд тус арга хэмжээнд оролцож өөрсдөө ногоо хэрчих, ногоо арилгах, цаашлаад аав ээждээ хоол хийхэд туслах чадваруудад суралцуулжээ. Тус сарын аяны хүрээнд хүүхдүүдийг чихэр идэх өдөртэй болгож 7 хоногийн 1 өдөр зөвхөн чихэр иддэг бусад үед хүүхдүүд чихэр идэхгүй байх дадлыг суулгаж өгчээ