Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
" ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ"- ИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХҮРЭЭНД 47 ААН БАЙГУУЛЛАГАД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖЭЭ

Олон улсын хүний эрхийн өдрийг угтан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зарим салбаруудад “ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль” -ийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, олон нийтэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, холбогдох байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг Орхон аймгийн ЗДТГ, ХЭҮК- ЫН Орхон аймаг дахь салбар, Цагдаагийн газар, ШӨХТГ болон ХЭАХН хамтран хэрэгжүүлэн ажилласан. Тэгвэл тус ажлын хүрээнд Эрүүл мэндийн 11 байгууллага, найман ӨЭМТ, 9 СӨХ, Үйлдвэрчний Эвлэлийн долоон байгууллага болон зочид буудал, бар, караоке гэх мэт нийт 47 ААН байгууллагад мэдээ мэдээлэл өгөн, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.
Тус ажлын хүрээнд ААН-үүдийн камерийн үйл ажиллагаатай танилцах, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зөвлөмж бэлтгэх гэх мэт нийт үндсэн таван чиглэлийн хүрээнд үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажилласан байна.