Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 4 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг "Хичээх өдөр" болгож, зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зөвлөгөө, уриалга түгээн дэлгэрүүлэх зорилгоор Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас, хэд хэдэн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Мөн зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд үүссэн зарим эвдрэл, гэмтлийн жишээг бодитоор харууллаа.
Улсын хэмжээнд энэ оны байдлаар 18992 зам тээврийн осол бүртгэгдсэнэс 2448 хүн бэртэж, 477 хүн амь насаа алджээ.Орхон аймагт эхний 10 сарын байдлаар 38 хүн бэртэж гэмтэж, 4 хүн амь насаа алдсан харамсалтай тоо байгаа юм. Иймд тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн эерэг зөв үйлдлээрээ бусдадаа үлгэрлэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшихийг Замын цагдаагийн тасгийн хамт олон уриалав.