Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
2023-2025 ОНЫ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Б.Цэрэнсодном, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга М.Батцоож нар “Орхон аймгийн 2023-2025 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээр 7 бүлэг, 84 арга хэмжээг тусгажээ. 2023-2025 оны хамтын хэлэлцээрийн төслийг шинээр мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн онцлогт нийцүүлэн боловсруулж, нэмэлтээр хэд хэдэн заалтыг тусгаснаараа мөн анх удаагаа 3 жилээр байгуулж байгаараа онцлог юм. 2021-2022 оны хамтын хэлэлцээр 7 бүлэг 13 зүйл заалтын хүрээнд үйл ажиллагааг төлөвлөж биелэлт 93,2 хувьтай дүгнэгдэж байна.