Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “ Алсын хараа- 2050” урт хугацааны бодлого, шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ Соёлын бүтээлч сар” –ын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 1- ээс хэрэгжүүлж эхэлнэ. Тус үйл ажиллагааны хүрээнд Үндэсний нэгдсэн үнэт зүйл, Бүх нийтийн соёлын боловсрол, Соёлын үйлдвэрлэл, Соёлын аялал жуулчлал гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн дагуу үйл ажиллагаануудыг зохион байгуулж, аймгийн соёл урлагийн байгууллагууд болон иргэд ААН байгууллагуудыг өргөнөөр оролцуулахаар төлөвлөж байгаа ажээ.