Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театраас 86 дахь уран бүтээл болох " Ус" багт жүжгийг хүүхэд багачууддаа хүргэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Тус жүжиг нь БШУГ- тай хамтран 45 минутын турш хүүхдүүдэд жүжгээр дамжуулан байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, усны үнэ цэнийн тухай мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.
Ус бол хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн юм. Хүн усгүйгээр амьдарч чадахгүй бол дэлхийн дээр байгаа нийт усны ердөө нэг хувийг цэвэр ус эзэлдэг байна. Тэрээр он гарсаар үзэгч хүүхэд залуусдаа хүргэж буй хоёр дахь уран бүтээл болох Ус багт жүжиг нь илүү шинэлэг санааг бий болгож, гэрлийн эффект, дууны шийдлийг илүү ашигласанаар хүүхдүүдэд сонирхолтой аргаар эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэдэл болоод хэрэгтэй мэдээ мэдээллийг онцлогтой ажээ.