Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ 1МК2 ҮНИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 1,952,798 ТӨГРӨГ БАЙХААР СУДАЛГАА ГАРГАЖЭЭ

Орлогод нийцсэн орон сууц төслийн хүрээнд Уртын гол багт 260 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн. Тус орон сууц нь таван давхар, таван блок барилгаас бүрдэх бөгөөд барилгын ажлын явц дуусах шатандаа явагдаж байгаа билээ. Орон нутгийн төсвийн 26 тэрбум 600 сая төгрөгөөр барьж буй уг барилгыг “Неман констракшн” ХХК барьж байгаа юм. Иргэдийн дунд тухай байранд ямар шаардлага, нөхцөлөөр орох талаар ихээр сонирхож байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралд холбогдох ажлын хэсгээс тухай орон сууцны талаар саналаа илэрхийллээ. Энэ гэхдээ эцсийн шийд биш бөгөөд 12 сарын 1 нд болох Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар эцэслэнэ шийдэж иргэдэд ил тод мэдээлэх юм. Урьдчилсан байдлаар 1мк2 үнийг 1,952,798 төгрөг байхаар судалгаа гаргасан байна. Өнөөдрийн байдлаар нэг ч иргэнээс өргөдөл хүлээж аваагүй, нэг ч орон сууц шийдэгдээгүй байна гэдгийг албаныхан онцоллоо. Ингэхдээ дан ганц өргөдөл хүлээж авахгүй, тухайн иргэний орлогыг тодорхойлсон, өмнө нь орон сууц худалдан авч байсан эсэх, зээлтэй эсэх гэх мэт олон зүйлийг харгалцан үзнэ гэлээ. Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар эцэслэнэ батлагдсан үед нь эргэн мэдээлэх болно.