Орхон аймгийн Хот тохижуулах газар нь 2024 он хүртэл " Хог хаягдлын менежментийг сайжруулах" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төсөл хөтөлбөрийн хүрээнд гарсан сайн үр дүнг аймгуудад хуваалцах сургалт зөвлөгөөнийг НҮБ, Монголын Тандан судлаачдын холбоо, Орхон аймгийн ЗДТГ болон аймгийн Хот тохижуулах газар хамтран зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн сургалтад Өвөрхангай, Говь- Алтай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор аймгуудын Хот тохижуулах газрын удирдлагууд хүрэлцэн ирж туршлага судалж байна.
Орхон аймаг Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлж, үүний хүрээнд ХТГ- ын парк шинэчлэлт, дахивар хог хаягдлын тээвэр ложистикийн төвтэй болох, хогийн цэгийн хэмжээг багасгаж газар дор булагдах хог хаягдлыг бууруулах болон иргэдийг хог хаягдлын ангилан ялгах мэдлэг мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх, зөв дадал зуршлийг олгох гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулахаар батлуулсан байдаг.