Улс төр
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙГ 12 САРЫН 1-НД ЭЦЭСЛЭН БАТАЛНА

Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдааныг 12 сарын 1-ний өдөр хуралдуулахаар өнөөдрийн Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хурлаар эцэслэн шийдвэрлэлээ. Энэ удаагын хуралдааныг ХГБХГ буюу хүүхдийн ордонд хийхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Орхон аймгийн 2023 оны төсвийг 12 сарын 1-нд хуралдах Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар хэлэлцэн батална.  2023 оны хөрөнгө оруулалтын онцлогоос дурдвал нийт хөрөнгө оруулалтыг 50 хувь буюу 10,9 тэрбум төгрөгийг хүний хөгжилд чиглүүлсэн. Дэд бүтцийн салбарт 9,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн бөгөөд үүнээс авто замд 4,6 тэрбум төгрөг төлөвлөсний 70 орчим хувь нь гэр хорооллын иргэдийн санал хүсэлтийн дагуу сайжруулсан замд, гэрэльүүлэгт 0,7 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгасан байна. Мөн Засгийн газрын тэргүүний зорилтоос хог хаягдлын менежмент, ногоон Эрдэнэт хөтөлбөрт түлхүү анхаарч 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.