Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
" ӨВЛИЙН ИДЭШ-2022" АРГА ХЭМЖЭЭГ АРВАНХОЁРДУГААР САРЫН ХОЁР ДАХЬ ДОЛОО ХОНОГТ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Хүйтний улирал эхлэхээр ихэнх айл өрх өвлийн идэш бэлтгэдэг билээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд " Өвлийн идэш- 2022" арга хэмжээг зохин байгуулахыг Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр үүрэг даалгавар болгон өгөөд байсан. Тэгвэл ХХААГ болон МЭГ газар гэх мэт холбогдох албан байгууллагууд хамтран тус арга хэмжээг арванхоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногоос зохион байгуулахаар төлөвлөж байнгаа ажээ. 

" Өвлийн идэш" арга хэмжээг зохион байгуулахтай холбоотойгоор ойрын аймгууд буюу Хөвсгөл, Булган, Сэлэнгэ гэх мэт аймгуудад мэдээлэл хүргэн ажилласан бөгөөд малын гоц халдварт өвчин ихэнхи нутагт бүртгэлтэй байгаатай холбоотойгоор гарал үүслийн гэрчилгээг харьяа Мал эмнэлгийн газраас авсан байх шаардлагыг тавьж байгаа юм. Мөн шаардлагатай тохиолдолд Орхон аймгийн МЭГ- ын лабораторид шинжилгээ хийлгэх бүрэн боломтойг холбогдлох байгууллагаас мэдээллээ.