Багшийн хөгжлийн хүрээлэнгээс үндэсний хэмжээнд нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн багш гэж хэнийг хэлэх вэ гэсэн агуулгын хүрээнд судалгаа хийж “Багшийн шинэ дүр төрх”-ийг гаргаж иржээ. Үүнд, орчин цагийн багш нь Академик мэдлэгтэй байх, Үнэт зүйлтэй байх, өөрийн гэсэн заах аргазүйтэй байх, сургалтыг нийгмийн хэрэгцээнд нийцүүлсэн байх гэсэн дөрвөн хэв шинжийг өөртөө бүрдүүлсэн байх ёстой гэж үзжээ. Иймд Орхон аймгийн “Багшийн хөгжлийн гарц” ТББ-аас “Багшийн шинэ дүр төрх” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, захирал болон орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүн Д.Батлут нар оролцсон юм.
Өдөрлөгийн үеэр багш нар сургалтын болон заах аргазүйн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хамтдаа хэлэлцсэн юм.
Өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут багш нарт амжилт хүсч Боловсролын шинэчлэлийн хүрээнд хийж буй хуулийн төсөл, агуулга, үзэл санааг хэлж орчин цагийн багшийн эзэмших ёстой ур чадвараас “хүмүүнлэг боловсрол”-ыг сургалтын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг хүссэн юм.