Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
МОНГОЛ ГЭРИЙН ХАЛААЛТ, ДУЛААН, АГААР СЭЛГЭЛТИЙН "ЧИП" БАГЦЫГ 50 ӨРХӨД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2017 оноос эхлэн НҮБ- ын Хүүхдийн сантай хамтран Монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, агаар сэлгэлтийг шйидвэрлэх гэх мэт олон талт зорилгын хүрээнд хоёр өвлийн турш олон туршилтыг хийж, 2019 оноос эхлэн гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн хамгийн боломжтой, хэмнэлттэй арга болох " Чип" багцыг туршиж эхэлсэн байна. Тэгвэл өнөөдөр Орхон аймагт тус багцыг нэвтрүүлж, өнөөдөр 50 өрхөд гардуулан өглөө. 

 " Чип" багцыг айл өрхүүд хүлээн авсанаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхаас гадна аймгийн хэмжээнд ойрын хугацаанд үүсээд буй хүндрэлүүдийг нэг болох агаар болон хөрсний бохирдол, байгаль орчинд ээлтэй байх гэх мэт олон давуу талууд бий болж, хүн амын нийгмийн эрүүл мэндэд хүртэл эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой байна. Одоогоор тус төслийг Баянхонгор, Говь- Алтай, Өмнөговь, Завхан гэх мэт аймгууд хэрэглээндээ нэвтүүлж, үүний хүрээнд гурван жилийн хугацаанд 1000 орчим айл өрх тус хэрэглэж байна.