Улс төр
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
БОАЖЯ, АЗДТГ, НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН 4 ЧИГЛЭЛ 24 АЖЛЫГ ТӨЛӨВЛӨН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн хооронд байгуулав. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь түншлэлийг бэхжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ногоон хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх үйл хэргийг манлайлан удирдах үүрэгтэй оролцох юм. Орхон аймгийн агаарын чанарыг сайжруулах, эко ногоон хот болгож, хүлэмжийн хийг тэглэхэд үйл ажиллагаа нь чиглэж байна. 
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
Эрүүл мэнд
Боловсрол
Хүүхэд хамгаалал, нийгмийн хүртээмжтэй байдал
Ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт гэсэн 4 чиглэл 24 ажлыг төлөвлөн санамж бичиг байгууллаа.