МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРӨӨР ЖЭК УЭТЭРФОРД, Д.ДОРЖГОТОВ НАР “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЛЭЭ
Өнөөдөр Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд хоёр хүнд олгохоор болсоноос гадаадын иргэн анх удаа энэхүү эрхэм шагналыг хүртэнэ. Тодруулбал, Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордод Монгол түмний бахархал болсон эрхэм хүндэтгэлийг хүртлээ.
Мөн Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж, эрдэм шинжилгээний 30 гаруй сэдэв, төслийн хүрээнд Монгол Улсын хөрс байгаль орчин, экологийн чиглэлээр судалгааны ажил хариуцан гүйцэтгэж дотоодын болон эх орны ихэнх нутгийг хамарсан хээрийн экспедиц зохион байгуулж 310 гаруй бүтээлийг дангаар болон хамтран туурвисан Доктор, профессор Д.Доржготов хэмээх эрхэм хүмүүн "Чингис хаан" тэргүүн зэргийн одонг гардан авлаа