Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
" ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" ЗӨВЛӨГӨӨН ОРХОН АЙМАГТ БОЛЛОО

“ Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалтын тогтолцоо бэхжүүлэх нь” зөвлөгөөн уулзалт Орхон аймагт хоёр өдрийн турш зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Архангай,Булган, Дархан- Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл болон Орхон аймгийн ЭМГ, БОЭТ, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн жилүүдэд коронавирусын цар тахал,сүрьеэ, БЗХӨ гэх мэт томоохон өвчлөлүүд рүү түлхүүтэй анхаарч иргэдийн дунд зонхилон тохиолддог өвчлөлүүдэд анхаарал хандуулах нь бага байсан талаар сургалтын үеэр онцлон хэлж байлаа.
Тус зөвлөгөөн сургалт нь орон даяар явагдаж байгаа бөгөөд тандалт судалгааг хэрхэн хийх, ямар чиглэлд анхаарах, цаашдаа ямар төлөвлөгөөний дагуу ажиллах хэрэгтэй гэх мэт мэдээллүүдийг Төвийн бүсийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд хүргэсэн байна. Мөн үнэлгээ хийж, зонхилон тохиолдох өвчлөлийн жагсаалтыг гаргаж, үүнд салхин цэцэг, цусан суулга, гэдэсний халдвар өвчин, зоонозын бусад төрлийн халдвар хамгийн их бүртгэгдэж, өвчлөлүүдийн хувьд биед үзүүлэх хор уршиг өндөртэй байдаг талаар мэдээллээ.