Хангайн бүсийн спортын байгууллагуудын сургалт семинар, нийтийн биеийн тамирын нөхөрсөг тэмцээн Орхон аймагт зохион байгуулагдаж Орхон, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Архангай аймгууд оролцож байна. Тус нөхөрсөг тэмцээнд нийт долоон багийн 60 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцож байгаа бөгөөд спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байна.
Энэ жилийн уулзалт сургалтаар харилцан туршлага судлах, үйл ажиллагааг жигдрүүлэх, хамтын ажиллагаанд гарын үсэг үзэглэхээс гадна хангайн бүсийн дарга томилсоноор онцлог бөгөөд Орхон аймгийн БТСГ- ын дарга Д. Дэлгэрбаяр тус албан тушаалд томилогдож, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн Орхон аймгийн хувьд Өвлийн спортын хөгжил бусад аймгуудаас илүү байгааг дурьдаад аймгийн хэмжээнд зохион байгуулагдах өвлийн спортын тэмцээнүүдийг нээлттэй зохион байгуулахаар боллоо.