Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
ИРЭХ ОНООС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭГ ТУРШИЛТААР " АНД- ЭНЕРГИ" ХК- Д ШИЛЖҮҮЛНЭ

Он гарсаар аймгийн хэмжээнд гэрэлтүүлгийн асуудал хөндөгдөж эхэлсэн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэрэлтүүлгийг хэвийн горимд шилжүүлэх ажил хийгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “ Эрдэнэт- Ус” ОНӨХК- аас өдөрт 25-45 гэрлийн солин засварлах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд он гарсаар гэр хорооллын 1300 гаруй гэрлийг шинэчлэн, 300 гэрэл нэмж тавьсанаар нийт 1600 гаруй гэрлийг хэвийн горимд шилжүүлсэн байна. Тэгвэл ирэх оноос буюу 2023 оноос эхлэн гэрэлтүүлгийг туршилтаар хувийн хэвшилд шилжүүлэн цаашид хэрхэн шийдвэрлэх талаар гарц гаргалгааг хийх, судалгаа хйих ажил хийгдэхээр төлөвлөж байна.  

Аймгийн хэмжээнд байгаа гудамжны гэрэлтүүлгийг 2013 оноос эхлэн суурьлуулж эхэлсэн байдаг. Үүнээс харахад тус гэрлийг суурьлуулаад 7- 10 гаруй жил болж байгаа юм. Иймд гэрлийн насжилт дуусах асуудал нэн түрүүнд яригдаж, цаашлаад байгалийн үзэгдлээс болж эврдэл гэмтэл үүсэх гэх мэт асуудлууд үүсдэг талаар холбогдох албайн байгууллагаас мэдээллээ. Одоогоор гэр хороололд 6000 орчим, төв хэсэг блон авто зам дагуу 4000 орчим нийтдээ 10,000 мянга орчим гэрэлтүүлэг байдаг ажээ.