Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
“ИРГЭДИЙН ОРОЛЦОО-ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” НЭГДСЭН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “ИРГЭДИЙН ОРОЛЦОО-ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” нэгдсэн өдөрлөг
Баян-Өндөр сумын спорт зааланд болж байна. Өдөрлөгт төрийн 23 байгууллага оролцож иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.

Тус өдөрлөгөөр
  • Орхон аймгийн ИТХ-ын Төлөлөөгчид 2022 оны ажлаа тайлагнах
  • Сонгогчдын өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх
  • Хурлаас баталсан захиргааны хэм хэмжээний акт болон аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдийг танилцуулах 
  • Төрийн байгууллагууд үйл ажиллагааны тайлангаа танилцуулна
Өнөөдөр төвийн хороолол буюу ГОВИЛ БАЯНЦАГААН МАЛЧИН ЗЭСТ ОЮУТ УУРХАЙЧИН ХҮРЭНБУЛАГ УРТБУЛАГ СОГООТ БҮРЭНБҮСТ багийн иргэд хамрагдах боломтой. 
2022.10.25-нд Залуучуудын ордонд 09:00 цагт ДЭНЖ ШАНД НАРАН ЦАГААНЧУЛУУЛТ БУЛАГ РАШААНТ ЭРДЭНЭ БАЯНБУЛАГ ИХ ЗАЛУУ ДАВААТ УРТЫН ГОЛ ЯРГУЙТ багийн иргэдэд дээрх төрийн үйлчилгээг нэг доороос авах боломжтой.