Боловсрол
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
“ХОДООД МИНЬ СЭРЭЭРЭЙ” ШИМ ТЭЖЭЭЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

АЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Эрүүл хүүхэд" төслийн хүрээнд "Өглөөний цайгаа ууж хэвшицгээе" уриатай "Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт зохион байгуулж байна. ЕБС-ын 9-12 дугаар ангийн 50 сурагч хамрагдаж байгаа бөгөөд өглөөний цайгаа хэрхэн өөрсдийн гараар бэлтгэх вэ? дадлага сургалтыг хийлээ. Монголын тогоочдын холбоо, ЭМГ, Хүүхдэд ээлтэй байгууллага WENS ХХК-тай хамтран зохион байгуулалаа.Төслийн хүрээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн эрүүл мэндийн боловсрол олгодог багш нар сургагч багшаар бэлтгэгдсэн бөгөөд, эрүүл хооллолтын нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.