Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг суртачилан таниулах зорилготой " Алтан намар, Эрдэнэтэд үйлдвэрлэв-2022" үзэсгэлэн худалдаа арваннэгдүгээр сарын 28-30- ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор тус үзэсгэлэнд оролцох хүсэлтэй үйлдвэрлэл эрхлэгчдийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын 302 тоотод арваннэгдүгээр сарын 25- ыг дпуустал бүртгэх ажээ.