Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
АГААРЫН БОХИРДЛЫГ БАГАСГАХ ТАЛААР АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын нэг бол агаарын бохирдол буюу утааны асуудал. Тэгвэл агаар байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн нэг хэсэг орны төдий биш дэлхий хэмжээний асуудал болоод байгаа.

Монгол орны аймгуудын хувьд агаарын бохирдлыг зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар ислээр хэмждэг байна. Орхон аймгийн хэмжээнд хоёр хэмжилт хийдэг багаж байршуулсан байдаг бөгөөд ойрын хугацаанд гэр хорооллын айл өрхүүд тэлж байгаатай холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдэх хандлагатай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шаардлагатай судалгаа шинжилгээ хийхийг өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан дээр үүрэг даалгавар болголоо.