Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТЕЛЕВИЗИЙН ӨДӨР

НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж жил бүрийн энэ өдөр буюу арван нэгдүгээр сарын 21-нийг дэлхийн телевизийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон юм.
Дэлхийн телевизийн анхны чуулган (World Television Forum) 26 жилийн өмнө яг энэ өдөр болж байсан түүхтэй. Энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, соёлын харилцааг өргөжүүлэх зэрэг асуудлаар телевизийн хөтөлбөрөө солилцож байхыг тухайн үед улс, орнуудад уриалсан байдаг.
1900 оны 8 сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм.Телевизд ажилладаг бүх сэтгүүлч, зураглаач, эфирийн найруулагч, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ дэлхийн ТЕЛЕВИЗИЙН ӨДӨР-ийн мэнд дэвшүүлье.