Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ЭРДЭНЭТИЙН ДЦС ӨГӨХ ЁСТОЙ ТЕМПЕРАТУРААС 10 ГРАДУСААР БАГА ДУЛААН ӨГЧ БАЙНА

Орхон аймгийн хэмжээнд одоогоор гадаа агаарын температур 9 градус байна. Шөнөдөө Орхон аймаг -17 градусын хүйтэн байх төлөвтэй байгаа нь Эрдэнэт хот шөнөдөө хөлдөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Учир нь хүйтний эрч чангарсан энэ үед орон сууцны айл өрхүүдэд ДЦС- аас 93 хэмийн дулаан өгөх ёстой ч нүүрсний нөөц , шаталт муу байгаагаас шалтгаалан 82 хэмийн дулаан өгч байгаа гэлээ. Энэ нь өгөх ёстой температураас 10 градусаар бага дулаан авч байгаа гэсэн үг бөгөөд -17 хэм байгаа нөхцөлд 113 градусын дулаан өгөх ёстой юм. Ингэснээр тус нөхцөл байдал нь хөлдөх эрсдэлд хүргэж байгаа талаар ДЦС-аас "Эрдэнэт-Ус"ДТС ОНӨХК-д мэдээллэсэн байна.