Эрүүл мэнд
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
БОЭТ-ИЙН ДОТРЫН ТАСАГ ЗАСВАР ХИЙЖ, ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Дотрын тасаг 1983 онд ашиглалтад орсноос хойш дорвитой засвар хийгдээгүй байсан. БОЭТ өөрийн хөрөнгөөр их засварын ажлыг хийж дуусган ашиглалтад оруулж нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд аюулгүй, ая тухтай орчинд хэвтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Дотрын тасагт Тархины цус харвалт, зүрхний шигдээсийн нэгжийг 7 ортойгоор орны дэргэдэх хяналт, тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэх хүчинж чадалтай тоног төхөөрөмжөөр хангажээ.