Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БААТАР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ҮҮРД ХАДГАЛАГДАХ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

Уурхайчдын спортын их наадам 2022" Эрдэнэт хотод дөрвөн өдрийн турш амжилттай зохиогдож хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди паласт болж өндөрлөлөө. Уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан таван төрөлт спортын их наадам өрсөлдөөнтэй тоглолтуудаар дүүрэн байлаа. 
Спортын их наадамд 30 гаруй компанийн 1500 гаруй тамирчид оролцож шилдгүүд ийнхүү тодорч байна. Тэмцээн тус бүрт шалгарсан багуудын нийлбэр дүнгээр үүрд хадгалагдах цомын эзнээр Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэр тодорлоо. Хоёрдугаар байрт Монголросцветмент ТӨҮГ, Багануур ХК-ийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа