Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
ХТГ: ЗОЛБИН НОХОЙ МУУР УСТГАЛЫН АЖЛЫГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд нохой устгалын ажлыг тогтмол зохион байгуулж байна.  Үүнтэй холбоотойгоор багаар дамжуулан дуудлагыг өгсөн тохиолдолд устгалын ажлыг хийх бол нэн шаардлагатай тохиолдолд ХТГ- т хандах боломжтой ажээ.
Орхон аймгийн Хот тохижуулах газраас золбин нохой муур устгалын ажлыг зохион байгуулж өнгөрсөн аравдугаар сарын байдлаар гэхэд 1800 гаруй золбин нохой муурыг устгалд оруулсан байна. Тус ажлын хүрээнд төвийн багуудад хуваарын дагуу нохой устгалын ажлыг зохион байгуулдаг бол гэр хорооллын багуудад дуудлагаар устгалын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Эзэнгүй нохой нь ямарваа нэгэн хяналт байхгүйгээс шалтгаалан хүмүүсийн бие махбодид хохирол учруулах, бага насны хүүхдүүдийг айлгах, орчныг бохирдуулах гэх мэт олон сөрөг үр дагаваруудыг бий болгож байгаа юм.
Золбин нохой муур устгал аймгийн хэмжээнд тогтмол хийгдэж байгаатай холбоотойгоор айл өрхүүдийг өглөөний 6 цагаас 22 цагийн хооронд нохойгоо уяж хэвших, хашаанаас гаргахгүй байх хэрэгтэйг Орхон айгийн ХТГ- аас анхаарууллаа.