Stories
Э. Бат-амгалан
2 жилийн өмнө
.

Хамгийн сүүлд таныг юу аз жаргалтай болгосон бэ?

Хүслэн: Хайртай хүнээ хүлээх амар биш ч наддаа удахгүй ирнэ дээ, уулзна даа гэсэн бодол надад үргэлж аз жаргалыг мэдрүүлж байна.
Найз охин маань гадаадад байгаа. Өмнө нь гадаад явах талаараа ярьж байсан хэдий ч ийм хурдан намайг орхиод явна гэж үнэндээ төсөөлөөгүй л дээ. Онгоцны буудал дээр гаргаж өгөх гээд очих үед тэвэрчихээд хэзээ ч тавихгүй тас зуурмаар ч юм шиг, муухай хэдий ч цас орсон байсан учраас нислэг нь хойшлогдоосой гээд сэтгэл дотор хоосон оргиод маш эвгүй тэр дундаа онгоц нисч байхыг харахаар намайг орхиод явлаа даа гэж бодохоор их хэцүү, гунигтай байсан. Гэхдээ тэр минь ирээдүйнхээ төлөө явж байна гэж бодохоор жаргалтай мөч байлаа.
Би өнгөрсөн дөрвөн сард найзуудтайгаа тоглоом тоглож байгаад түүнийгээ анх харж байлаа. Тэрнээс хойш чаталдаг болж тавдугаар сарын 7- ны өдөр анх удаа уулзаж байж билээ. Тэр цагаас эхлэн бие биедээ таалагдаж нэг л мэдэхэд би түүнд татагдан, миний амьдралд Хайр хэмээх шинэ хуудас эхлүүлэн Солонго гэдэг хөөрхөн охинтой хамт түүхээ бичилцэж эхэлсэн юм.
Анх хараад яасан том биетэй охин бэ? гэж бодсон тэр охиныг одоо харахаар ийм жижигхэн эгдүүтэй өхөөрдөм бил үү? гэж үе үехэн хайрлах сэтгэл улам төрнө. Надад гаргаж байгаа ааш зан, өөр хэнд ч гаргадаггүй эрх танхил байгаа байдал, нүд үс үнэр гээд бүх зүйлд нь би хамгийн хамгийн дуртай.
Одоо бол өдөр хоног минут секунд бүрт би түүнийгээ санаж байна. Хугацаат цэргүүд халагдах өдөр нь дөхөөд ирэхээр хоногоо тоолон тоолон хүлээдэг шиг ирэх өдрийг нь би хоног тоолон хүлээж, түүнийгээ ирэх үед тосч авч байна гэсэн бодлыг өдөр бүр бодож, тэр мөчийг л төсөөлөн бид хоёр хоёулаа ямар аз жаргалтай байх бол гэж үргэлж хүлээнэ. Хүлээж байя, удахгүй уулзая Хайрт минь...