Эдийн засаг
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ГУРВАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР БОРЛУУЛЖЭЭ

Аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн өмчит байгууллагуудын хөрөнгөд бүртгэлтэй хуучин автомашинуудыг Нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр Нээлттэй дуудлага худалдаа Нутгийн удирдлагын ордонд боллоо.Тодруулбал Хот тохижуулах газрын өмчид бүртгэлтэй 1998 оны 00-68 ОРА улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 100” автомашин 28 сая 600 мянган төгрөгөөр, Хот тохижуулах газарт бүртгэлтэй “Комацу SK 1020” тракторыг 9 сая 770 мянган төгрөгөөр, Цагдаагийн газарт бүртгэлтэй 38-89 ОРА улсын дугаартай “Хьюндай маяти 3.5” тээврийн хэрэгслийг 1.8 сая төгрөгөөр тус тус худалдлаа. Нийтдээ өнөөдөр гурван тээврийн хэрэгсэл дуудлага худалдаагаар зарагдаж аймаг, орон нутгийн төсөвт 40 сая 170 мянган төгрөгийн орлого төвлөрүүллээ. Дуудлага худалдаагаар 28 тээврийн хэрэгсэлийг худалдаалахаар төлөвлөж байсан ч оролцогч олон гараагүй тул журмын дагуу үлдсэн машинуудын үнийг 20 хүртэлх хувиар бууруулж, дахин дуудлага худалдаа нийтэд зарлан, зохион байгуулах юм байна.