Хүний халамжинд 2 жилийн хугацаанд байсан бугийн илий Борхүүг өнөөдөр Богдхан ууланд нутагшуулахаар тавьж байна. Өвөрхангай аймгийн ЗүүнБаян-Улаан сумын малчин Б.Доржхорол 2020 оны хавар хээрээс бугын зулзага олон сүүгээр тэжээж Борхүү нэрийг өгсөн. Өдгөө Борхүү өдгөө 3 нас хүрээд байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна. Иймд хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд нутагшуулж байгаа юм.