Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
ЕБС, СОЁЛЫН ТӨВИЙН НОМЫН САНЧДАД ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СТАНДАРТЫГ ТАНИУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд коронавирусын халдварын улмаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчин албан хаагчдад сургалт арга хэмжээг орох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тэгвэл Аймгийн төв номын сангаас Соёлын төв, ЕБС- ын номын санчдыг мэргэжил арга зүйн удирдамжаар хангах, дэлхий дахинд өөрчлөгдөж буй шинэчлэл болоод хууль эрх зүйн стандартыг танилцуулах зорилгоор сургалт арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуулж байна. 

Номын сан нь соёл урлагийн байгууллагууд дотроос хамгийн анх хуультай болж, үүний дагуу ажилладаг гэдгээр онцлог. Үүний хүрээнд тус сургалт арга хэмжээнд 25 номын санчид хамрагдаж, мэдээ мэдээлэл авсан байна. Тэрээр номын санчид мэргэжлийн онцлогоор сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй олж авч, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, эдгээрт зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгтэйг сургалтын үеэр онцолжээ.