Эрүүл мэнд
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
JCI ЭРДЭНЭТ САЛБАР БАЙГУУЛЛАГААС БОЭТ-ИЙН ТӨРӨХ ТАСАГТ НЯРАЙН ИНКУБАТОРЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

JCI байгууллагын 100 жил, Монгол дахь салбар нь 30 жил, Эрдэнэт дахь салбар нь 25 жилийн ой энэ жил тохиож байна. Тус байгууллагаас “SAVE ANGEL” туг төсөл хөтөлбөрийг 7 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд өнөөдөр БОЭТ-д нярайн инкубаторыг гардуулан өглөө. Жирэмсний 37 долоо хоногоос өмнө хугацаанд төрөлт явагдахыг дутуу төрөлт гэдэг. Орхон аймгийн БОЭТ-ийн төрөх тасагт жилд 2300-2500 орчим хүүхэд төрдөг үүний 5-6 хувь нь дутуу нярай эзэлж байна. Жилд 120-150 хүүхэд дутуу төрдөг гэсэн үг юм. 2022 онд 120 орчим хүүхэд дутуу төрсөн, энэ жилийн тухайд 98.4%-ийг амьдруулж чадсан. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн төрөх тасагт 5 дутуу төрсөн нярай инкубаторт байгаа бөгөөд нэг хүүхэд багадаа 2 сар тус аппаратад байдаг гэлээ. Сүүлийн жилүүдэд дутуу төрөлтийн тоо эсэх хандлагатай байна