Эрүүл мэнд
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
“ДУТУУ ТӨРӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ” ДЭЛХИЙН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Европын дутуу төрсөн хүүхэдтэй эцэг эхчүүдээс бүрдсэн холбооны гишүүд анх 2008 оны 11-р сарын 17-нд “Дутуу төрөлтөөс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэж байснаас улбаалан дэлхий даяар 2011 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 17-нд “Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг улс орны тоо жилээс жилд нэмэгдсээр өдгөө дэлхийн 80 гаруй улсад тэмдэглэдэг болжээ.
Жирэмсний 37 долоо хоногоос өмнө хугацаанд төрлөг явагдахыг дутуу төрөлт гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор жирэмсний тээлтийн 22 долоо хоногтойгоос дээш хугацаанд ураг 500 гр-аас дээш жинтэй төрвөл төрөлтөд тооцдог хэдий ч улс орон бүхэн өөрийн орны хөгжлийн онцлог байдлаас шалтгаалан жирэмсний хугацааны доод хязгаарыг харилцан адилгүй тооцдог байна.