Он гарсаар дөрөвдүгээр ээлжийн хог ачилт аймгийн хэмжээнд хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар Цагаанчулуут, Баянцагаан багт хог ачилт явагдаж, ирэх долоо хоногийн Лхагва гараг гэхэд дөрөвдүгээр ээлжийн хог ачилтыг бүрэн дуусгахаар төлөвлөн ХТГ- ын хоёр howo, хөлсөөр ажиллуулж буй 10 howo, гурван механизмийн хүчин чадалтай ажиллаж байна.
Цаашлаад энэ онд болон он дамжин хог менежментийг сайжруулах чиглэлээр орон нутгийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар олон талт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.