Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ОРХОН АЙМАГТ 600 ГАРУЙ АЙЛ ӨРХ ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛИЙН УНАЛТГҮЙ БОЛЛОО

Орхон аймгийн хэмжээнд 160 гаруй дэд станц байдаг. Оргил ачаалалтай үе буюу орой 18-21 цагийн хооронд цахилгааны хүчдэлийн уналт аслагдсан багуудад тохиолддог байна. Гэр хорооллын алслагдсан багуудын 1000 орчим айл өрхийн цахилгааны хүчдэл уналттай байсан. Эдгээр айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулах зорилгоор энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар таван дэд станцыг шинээр байгуулжээ. Ингэснээр 600 гаруй айл өрхийн цахилгааны хүчдэлийн уналт шийдэгдсэн юм. Одоогоор 400 орчим айл өрх цахилгааны хүчдэл уналттай байна.Тодруулбал Баянбулаг, Булаг багийн хойд хэсэг, яргуйт, их залуу, рашаант, зэрэг багууд байна. Цахилгааны хүчдэл унах шалтгаан нь айл өрхүүд стандартын бус нарийн утастай холбоотой юм. Мөн аслагдсан гэр хорооллын багуудын үргэлжилсэн гудамжнаас болж станц хол буюу 800-900 метрийн цаанаас цахилгаан эрчим хүчээ авдаг, тухай станцын дундаас нь 30-40 айл холбогдохоор захын айл өрхүүдэд цахилгааны хүчдэл унах асуудал тулгардаг байна. Эдгээр айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулах зорилгоор Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК Дэлхийн банкны төсөл хэрэгжиж байгаа ба төслийн гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна. Уг төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр айл өрх бүрийн гадаа 380 хүчилтэл очно гэсэн үг ингэснээр цахилгааны хүчдэл уналтыг 100 хувь шийдвэрлэх боломжтой болох юм.