Нийгэм
*. Админ .*
2 сарын өмнө
ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалт боллоо
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй “Оролцоо” төслийн хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын 26 багийн Иргэдийн нийтийн хурлын (ИНХ) дарга нарт зориулсан чадавхжуулах сургалт боллоо.
    Сургалтыг “Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв” ТББ-ын санаачилгаар Баян-Өндөр сумын ИТХ, Улаанбаатар хотын “Цэц мэргэдийн чуулган” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

                                      

  • Сургалтын хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хууль эрх зүйн орчин, сайн туршлага, ИНХ-тай холбоотой 20 гаруй хуулийн зүйл заалтыг чухалчлан танилцууллаа.
  • ИНХ-ын дарга нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, чадавхийг бэхжүүлснээр анхан шатны нэгжээр дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн бодит оролцоог бий болгох боломжтой гэж үзэж байна.
    Сургалтад оролцсон төлөөллүүд сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, судалгааны үр дүнтэй танилцаж, иргэдийн оролцох эрхийг хангахад ТББ-уудтай хэрхэн хамтран ажиллах арга барилаа тодорхойлсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.                                                              

  • “Цэц мэргэдийн чуулган” ТББ-ын улстөр судлаач, зөвлөх Н.Энхболд:

  • “Анхан шатны нэгж байгууллагын үйл ажиллагааг хүчтэй болгож, үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн оролцоо хамгийн   чухал. ИНХ-ын байгууллага чадавхитай, иргэд нь мэдээлэлтэй байх нь төрийн үйл хэрэгт оролцох чадамжийг дээшлүүлэх гол  үндэс юм” хэмээн онцлов.