Админ
Б. Батмөнх
Морьны уран баримал
Манай ажилтнууд хичээл тарсны дараа хүүхдүүдээ ажил дээрээ авчирч, цайны өрөөнд, эсвэл хажуудаа суулгах тохиолдол нэлээд анзаарагдсан юм. Бидний зүгээс хүүхдэд зориулсан тусгай өрөө гаргавал эцэг эхчүүд ажлаа илүү тайван, санаа амар хийж чадах юм байна гэж харсан. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлаж, энэ өрөөний санаа анх гарсан. Түүнчлэн Теди төв дээрх Эх хүүхдийн өрөөнөөс харахад ийм өрөөний хэрэгцээ их байгаа нь ажиглагдсан. Харах хүнгүйн улмаас хүүхэд ганцаараа цоожтой хаалганы цаана үлдэх асуудал нийгэмд түгээмэл учраас компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнууд, тэднийхээ гэр бүлд чиглэсэн энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр шийдсэн. Манай удирдлагууд ч ихээхэн дэмжсэн учраас энэ өрөөг богино хугацаанд ашиглалтад орууллаа.